ГССҮТ-ийн жижүүр эмч, ажилтнууд 26 долоо хоногтой дутуу төрсөн нярайн амийг аварчээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн жижүүрийн эмч, эмнэлгийн ажилчид дутуу нярайд яаралтай тусламж үзүүлэн амь насыг нь аварчээ.

Тодруулбал, 2022 оны долдугаар сарын 1-ний шөнө тус төвийн Хүлээн Авах Яаралтай Тусламжийн Тасагаар тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн  санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөөнд төрж, эндэх эрсдэл үүсжээ. Энэ үед ахлах жижүүр Ц.Цэнд-Очир, Д.Оюунхишиг, ЭЭТ-ийн эмч Б.Энхтуяа, ХАЯТТ-ийн их эмч Т.Отгонболд болон асрагч, сувилагч нарын баг цаг алдалгүй сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлж 26 долоо хоногтой дутуу нярайн амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулж эхийн хамт 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *