“Гацуурт”-ын Л.Чинбатыг хүн алах заалтаар яллагдагчаар татаж, хэргийг нь прокурорт шилжүүлжээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд энэ оны зургадугаар сарын 15-ны өдөр гарсан Гацуурт ХХК-ний захирал Л.Чинбат нь бусдыг авто машинаар хөөсөн, дайрахыг завдсан гэх хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж дуусч, прокурорт шилжүүлжээ. Ингэхдээ Л.Чинбатыг хүнийг алах, худал мэдээлэл тараах зүйлчлэлээр яллагдагчаар татсан байна.

Мөн бичлэгийг анх цацсан бөгөөд Л.Чинбатын талаар мэдүүлэг өгсөн Сэлэнгэ аймгийн иргэдийг худал мэдүүлэг өгсөн гэсэн зүйлчлэлээр яллагдагчаар татжээ.

Тодруулбал, дээрх хэрэгт Ч-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/, яллагдагч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ яллагдагч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэг өгсөн/ яллагдагч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорын байгууллагад хүргүүлж шийдвэрлэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *