ҮЙЛ ЯВДАЛ: “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулах талаар мэдээлнэ.

Дөрөвдүгээр сарын 17-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.30 цагт: ШУА-д: ЭХЯ, ШУА, Цөмийн Энергийн комисс “Монголын эрчим хүчний систем ба Цөмийн эрчим хүчийг ашиглах боломж” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулна.

09.30 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: “Аялал жуулчлалын чуулган-2024” 3 дахь өдрөө “Бизнесийн өдөр”-өөр үргэлжилнэ. Утас: 8803-8882.

09:13:00 цагт: Монгол Улсын консерваторид: 6 төгөлдөр хуур дээр 12 төгөлдөр хуурч нэгэн зэрэг тоглох талаар мэдээлнэ. Утас:9914-117.

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана. Эмийн үнийн өсөлтийн талаарх нээлттэй сонсгол 3 дахь өдрөө үргэлжилнэ.

-Засгийн газрын ээлжит хуралдаантай.

10.00 цагт: Гаалийн байгууллагаас улс хоорондын шуудан илгээмж, карго ачаа барааны хяналт шалгалт, гаалийн хяналтын бүсийн нээлттэй хаалганы өдөрлөгийг Буянт-Ухаа дахь DHL гаалийн хяналтын бүсэд зохион байгуулна. Сэтгүүлчдийн унаа 09.00 цагт Төв шуудангаас хөдөлнө. Утас: 9914-5985, 999-95740.

11.00 цагт: ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны I-III сарын голлох үзүүлэлтүүд танилцуулна.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.30 цагт: “АТГ барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисстой ашиг сонирхол нэгтэй юу?” сэдвээр “Бүрэн цутгамал” ХХК-иас мэдээлэл өгнө.

13.00 цагт: Дэлхийд алдартай олон улсын бүжигчдийн “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулах талаар мэдээлнэ.

 11.30 цагт: Нийслэлийн Хангарди ордонд: НИТХ дахь ХҮН намын бүлгээс “Нийслэлийн нутаг дэвсгэрт цахилгаан скүүтер, мопед ашиглах журам”-ын төслийг боловсруулан, хэлэлцүүлэх буйтай холбоотойгоор иргэдэс санал авах хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 8800-2705.

15.00 цагт: МҮХАҮТ-д: Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө, санхүүжилт татах “Capital level Up: Өсөлтийн дараагийн шат” сургалт хэлэлцүүлэг болно.

Соёл урлаг:

-Монголын Уран зургийн галерейд: “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэн гарч байна.

Спорт:

-Пүүл бильярдын УАШТ-ний аваргууд өнөөдөр тодорно.

-Монголын Оюутны спортын 6-р наадам волейболын тэмцээнээр эхэлж: байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments