Нийслэлд шинэ байрны дундаж үнэ м² нь 3.12 сая төгрөг болж, өмнөх сараас өсжээ

Өнгөрсөн сарын байдлаар нийслэлд шинэ орон сууцны дундаж үнэ нэг метр квадрат нь 3.12 сая төгрөг хүрчээ.Өмнөх сараас 3.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Харин өмнөх оны мөн үетэй харьцуулбал 20 хувиар өсжээ. Орон сууцны үнийн өсөлтөд хил гаалийн асуудал, бараа материалын хомсдолоос шалтгаалсан үнийн өсөлт голлох нөлөө үзүүлж байгааг салбарынхан онцолж байна.

Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ хамгийн өндөр буюу нэг метр квадрат нь 3.39 сая төгрөг байна. Энэ нь өмнөх сараас 1.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Харин Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ нэг метр квадрат нь 2.98-3.36 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Тайлант хугацаанд нийслэлийн зургаан дүүргээс Чингэлтэй дүүрэгт байрлах шинэ орон сууцны дундаж үнэ бусад дүүрэгтэй харьцуулахад өсжээ. Тухайлбал гуравдугаар сарын байдлаар тус дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх сараас 30 хувиар өссөн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *