ОХУ, Украины дайн эхлэснээс хойш 91 буриад цэрэг амиа алджээ
ОХУ, Украины дайн эхлэснээс хойш Буриадад өдөр бүр амиа алдсан дайчдын цогцостой авс ирсээр байна. Өчигдөр Украинд амиа алдсан Халимагийн уугуул, буриад ахмад Бадма Бадмаевт Эр зоригийн медаль нэхэн олгож, медалийг гэрийнхэнд нь гардуулан өглөө.
Гвардийн десантын 11 дүгээр бригадын хошууч Александр Дмитриев эцэг эхэд нь медалийг гардуулахдаа “Ирээдүйн десантын ангийн дайчид таны хүүгийн үлгэр жишээгээр хүмүүжин, жинхэнэ эх орноо хамгаалагч болно гэдэгт итгэж байна. Бид түүнийг үргэлж дурсан санах болно” гэж хэлсэн байна.
Украины дайн эхлэснээс хойш Украинд 91 буриад цэрэг амиа алдсан гэж “Люди Байкала” сэтгүүлд бичжээ. Тэдний дунд 18 настай 2, 19 настай 3 залуу байна.