Ил гарсан цахилгааны утас, унаж болзошгүй шонгийн талаар 7004-7004 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Өчигдөр Улаанбаатар хотод орсон хүчтэй аадар борооны үеэр Сүхбаатар дүүрэгт зорчиж явсан иргэн цахилгааны хүчдэлд цохиулсан хэрэг гарсан. Иймд УБЦТС ТӨХК-өөс “Ил гарсан цахилгааны утас, унаж болзошгүй шон тулгуур байвал өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, 7004-7004 дугаар болон https://www.facebook.com/ubedn хуудаст хандан мэдээлэл өгөхийг санууллаа.  

Мөн Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн дэргэд тоглуулахгүй байх, олон хоног бороо үргэлжлэн орж байгаагаас голын эрэг нурах, цөмрөх эрсдэлийг дагуулж байгаа тул гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байж Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг анхаарууллаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments