Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал болно

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-нд Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал болно. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдсэн юм.
Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт товлосон боловч шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *