Маргот Робби “Барби” киноны орлогоороо ээжийнхээ ипотекийн зээлийг төлж, мөрөөдлөө биелүүлжээ
“Барби” киногоороо дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Австралийн жүжигчин Маргот Робби жүжигчнээр ажиллаж эхэлсэн цагаасаа мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалсан ээжийнхээ өрийг буцаан төлөх зорилго тээжээ.
Тэгвэл Робби “Барби” киноны гол дүрд тоглосноор 12.5 сая ам.долларын ашиг хүртжээ. Ийн тэрбээр дээрх зорилгоо биелүүлж, ээжийнхээ орон сууцны ипотекийн зээлийг бүрэн төлж дуусгажээ.
Тэрбээр энэ тухай “Ээжээс мөнгө зээлэх болгондоо би хэдэн төгрөг зээлснээ бичиж тэмдэглэдэг байсан. Учир нь би өрөө заавал төлөх ёстой. Тэгээд саяхан хангалттай мөнгөтэй болоод ипотекийн зээлийг нь төлж чадлаа” гэж ярьсан байна.
Эх сурвалж: CNBC
Б.ДОЛЖИНЖАВ