Долоон давхраас үсрэх гэж байсан эмэгтэйг онцгой байдлын алба хаагчид аварчээ

Цонхоор үсрэх гэж байсан эмэгтэйг онцгой байдлын алба хаагчид аюулгүй буулгажээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо долдугаар давхрын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 25-ны 21:23 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход 35 наста, эмэгтэй үсэрч болзошгүй байсныг 10 минут ярилцлага хийж, эсэн мэнд буулгасан байна.

Улмаар тухайн иргэнийг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *