АТГ: УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоол гарсан нь үнэн
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татсан гэх мэдээллийн дагуу Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас тодрууллаа.
Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалж “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоол гарсан нь үнэн. Одоо хэрэг нь прокурорын хяналтад байгаа.Манай мөрдөгчид хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган өгсөн” гэв.
Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг ямар үндэслэлээр шалгаж буйг прокурорын байгууллагаас тодруулахад мэдээлэл өгсөнгүй