Гишүүдийн хууль батлахад өгсөн саналыг авахаар УИХ-ын Тамгын газарт 6 удаа хандсан ч татгалзжээ

УИХ-ын гишүүдийн “кноп”-ны мэдээллийг нээлттэй болгохыг шаардсан “Мэдэх эрхтэй” аяны өргөдөлд нэгдэхийг уриалж байна.

Иргэдийн амьдралд өдөр бүр нөлөөлөх, нийтээр дагаж мөрддөг хууль, тогтоолуудыг УИХ баталдаг. Гэвч хууль, тогтоолууд эцэслэн батлахад гишүүд ямар санал өгсөн нь ХААЛТТАЙ байна. Өөрөөр хэлбэл, таныг төлөөлөн Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд хууль эцэслэн батлах санал хураалтад ямар санал өгснийг иргэн та мэдэх боломжгүй байна.

“Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-өөс тус мэдээллийг авахаар УИХ-ын Тамгын газарт 6 удаа хандсан ч татгалзсан хариу ирүүлээд байна.

Хуулиар НЭЭЛТТЭЙ байх ёстой уг мэдээллийг ил тод болгохыг олон мянган иргэд нэгдэн шаардаж, УИХ-ын дарга Г.Занданшатар,  УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нарт нээлттэй мэдээлэл авах хүсэлт хүргүүлэхээр зорьж бана.

ТА бүхэн уг хүсэлтэд нэгдэнэ үү.

Хүсэлтийн загварын холбоос (татаж авч бөглөн, манай байгууллага, эсвэл УИХ-д хүргүүлэх)

1. Байгууллагын хувиар УИХ-ын дарга Г.Занданшатарт гаргах хүсэлт https://rb.gy/t1rqb

2. Байгууллагын хувиар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд гаргах хүсэлт https://rb.gy/licrw

3. Иргэний хувиар УИХ-ын дарга Г.Занданшатарт гаргах хүсэлт https://rb.gy/gr3sg

4. Иргэний хувиар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд гаргах хүсэлт https://rb.gy/sgrh9

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *