18-30 насныхнаас тэмбүү, ХДХВ илрүүлэх шинжилгээ авна
Энэ сарын 1-нээс урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг орон даяар эхэллээ. Энэ удаад ЭМЯ насны бүлгийн онцлогт тохируулан, харилцан адилгүй багц бэлдсэнээрээ онцлог.
0-5 насны хүүхдүүдийн багцын мэдээг эндээс уншина уу.
6-17 насны хүүхдүүдийн багцын мэдээг эндээс уншина уу.
18-30 насны иргэд сэтгэцийн эрүүл мэндээ үнэлүүлэхийн сацуу зургаан төрлийн шинжилгээ өгнө.
Аль насныханд ямар шинжилгээ, үзлэг хийхийг ЭМЯ-ны мэргэжилтнүүд сүүлийн нэг жилийн турш боловсруулжээ. Манай улсад зонхилон тохиолдож буй өвчнүүд болон нас баралтын тэргүүлэх шалтгаанд үндэслэн багцын үзлэг, шинжилгээг тогтоосон байна.
2020 оны жилийн эцсийн байдлаар манай улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд
- Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин,
- Амьсгалын тогтолцооны өвчин, зүрх судасны тогтолцооны өвчин,
- Шээс бэлгийн тогтолцооны эмгэг,
- Хордлого болон гаднын шалтгаант бусад эмгэг оржээ.
Нас баралтын тэргүүлэх шалтгаанд
- Зүрх судасны тогтолцооны өвчин
- Хавдар, гэмтэл, хордлого
- Гаднын шалтгаант бусад тодорхой эмгэг
- Хоол боловсруулах тогтолцооны өвчин
- Амьсгалын тогтолцооны өвчин зонхилжээ.
Танд өрх, сумын эмнэлгээс тань эрт илрүүлэгт хамрагдах урилга илгээсэн даруйд та урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах юм.