|

ЗГ: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах үүрэг өгчээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ. Тодруулбал,

  • Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж шинээр 20 га талбай бүхий өвлийн хүлэмж барихад 60 сая ам.доллар, агуулах зоорийн хүчин чадлыг 35 мянган тонноор нэмэгдүүлэхэд 40 сая ам.доллар, нийт хамгаалагдсан хөрсний тариаланг хөгжүүлэх, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтыг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай 100 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгалаа.
  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг бүс нутгийн уул уурхай, металлургийн кластер хэлбэрээр хөгжүүлэх талаар судлан, санал боловсруулж танилцуулахыг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт даалгалаа.
  • Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн санхүүгийн болон бусад үйл ажиллаганд аудитын шалгалт хийлгэх, хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, компанийн үйл ажиллагааг хэвийн үр ашигтай явуулахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгожээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагаандэл-Уул боомт, Дорноговь аймгийн Ханги боомтын үйл ажиллагатай танилцаж, холбогдох арга хэмжээг авч ажилласан талаараа Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *