“Ирээдүйн эзэд” ахлах ангийн сурагчдад зориулсан мэргэжил сонголтын лекц Дундговь, Говьсүмбэр аймгуудад боллоо

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй өсвөр үеийн залуус мэргэжлээ зөв сонгоход мэдээлэл өгөх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой “Шинэ Түүх – New Story” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Дундговь, Говьсүмбэр аймгуудад уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр

Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батзам:

“Говьсүмбэр аймгийн хүн ам сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. 15-34 насны залуучууд нийт хүн амын 30 хувийг эзэлдэг. Энэ ч утгаараа залуучууд руу хандсан арга хэмжээ зохион байгуулж байна. Өнөөдөр Говьсзмбэр аймагт 18-34 насны 5400 орчим залуучууд ажиллаж амьдарч байна. Үүний дийлэнх нь аймагтаа ажилтай орлоготой амьдарч байна.  490 орчим залуучууд ажилгүй байна.  Гол нь ажилгүй дээ биш. Ажил мэргэжилтэй ч ажлын байрны хомсдлын асуудал байдаг. МУ-ын засгийн газраас залуучуудаа дэмжих хууль гарсанаар аймгийн засаг даргаар ахлуулсан залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл байгуулагдамж үйл ажиллагаа идэвхитэй явуулж байна. Говьсүмбэр аймаг хөгжиж байгаа залуу аймаг. Говьсүмбэр аймгийн хөгжил цэцэглэлдтийн төлөө сэтгэл зүтгэл гарган үйл ажиллагаагаа суртчлан таниулах төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад аймгийн засаг даргийн хувьд хамтран ажиллахад бэлэн байгаа. Аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө дуу нэгтэй зүтгэцгээе гэж хүрэлцэн ирсэн залуучууддаа уриалж байна”  гэлээ.

Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбат:  Өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх анхлах ангийн сурагчдад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Ирээдүйн эзэд 2022 зндэсний хэмжээний аян зохион байгуулагдаж байна. Энэ жил манай аймгийн хэмжээнд 9-12 ангийн 1877 сурагч байгаагаас үүнээс 355 нь 12-р ангиа төгсөж, амьдралдаа чухал шийдвэр гарган ирээдүй өөд тэмүүлэх гэж байна. Хэдийгээр та бүхний сонгосон мэргэжил хувийн асуудал мэт харагдавч, мэргэжил боловсролоос шалтгааосан ажилгүйдэл нь мэдээлэлгүйгээр бусдыг даган дууриах, нөлөөнд автах, хөдөлмөрийн зах зээлийн талаар бодит судалгаа шинжилгээ хийгээгүй мэргэжлээ сонгох зэргээс ихээхэн шалтгаалж байна. Иймд та бүхэн өөрсдийн сонгох гэж буй мэргэжилдээ зөвлөгөө мэдээлэл авч амьдралдаа зөв шийдвэр гарган ажил мэргэжилдээ эзэн болж явна гэдэгт итгэлтэй байна.” гэв

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *