Сүхбаатар аймагт малын хорогдол хамгийн өндөр байна
2023 он гарсаар 483,593 толгой бод мал хорогдсон гэх тоон мэдээлэл гарчээ. Ийнхүү гарсан нь өмнөх 14 хоногоос 67,033 толгойгоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь 71.1 сая малын 0.7 хувийг эзэлж байна. Увс /64,057/, Сүхбаатар /71,872/, Завхан /57,873/, Архангай /67,524/, Ховд /33,447/ аймагт малын хорогдол хамгийн их байгаа аж.
Малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 15 мянган тонн, ногоон тэжээл 88 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн, гар тэжээл 47.9 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, хужир, шүү 92.2 мянган тонныг бэлтгэсэн. Өвс, тэжээл 80 хувийг зарцуулжээ. Нийт нутгийн цасны тогтоц нимгэрч зудтай болон зудархуу сумдын тоо 25-аар буурсан байна.