“Есөн настай хүүхэд хөл нүцгэн байна” гэх хэргийг шалгаж байна
“Ээж нь хөөснөөс есөн настай хүүхэд хөл нүцгэн уйлаад гарлаа” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.
Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 108 дугаарын утаснаас 2023 оны аравдугаар сарын 13-ны 07:29 цагт есөн настай хүүхэд хөл нүцгэн байна гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч гомдол, мэдээллийн бүртгэлд авсан. Хүүхдийн асуудал хариуцсан алба хаагч нар үргэлжлүүлэн шалгаж байна” хэмээн мэдээлэв.