Europe 1: Монголын Ерөнхий сайд асны хүү Парист дээрэмдүүлж, 600 мянган еврогийн хохирол амслаа
Монголын Ерөнхий сайд асны хүү, Монголын олимпын хорооны төлөөлөгч эрэгтэй эхнэрийн хамт өчигдөр буюу пүрэв гарагт Парист дээрэмдүүлсэн хэмээн Францын “Europe 1” сайт мэдээлэв. Тодруулбал, тэрбээр Францын Парис хотын “Charles de Gaulle” нисэх онгоцны буудлаас эхнэрийн хамт такси бариад явж байхдаа дээрэмдүүлж 600 мянган еврогийн хохирол амсжээ. Энэ нь Монгол мөнгөөр 2.2 тэрбум орчим төгрөг аж.
Скүүтэр унасан хоёр хүн тэдний сууж явсан машины цонхийг хагалан эхнэрийнх нь үнэт эдлэл бүхий цүнхийг хулгайлан зугтжээ. Тус хоёр этгээдийг Францын цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна.
Эх сурвалж: Europe 1
Б.ДОЛЖИНЖАВ