М.Рысбек: Үзэл бодлоо илэрхийлсний төлөө нийт Казакуудыг зайл гэдэг нь үзэн ядалт уу
Үндэсний цөөнхийн боловсролын бодлогын талаар Баян-Өлгий аймгийн иргэн М.Рысбек мэдээлэл хийсэн.
Тэрбээр “Монгол хэлний хичээлийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-д казах хүүхдүүд маш муу дүн авсан. Энэ нь анхны удаа биш. Жил бүр ийм асуудал үүссээр байдаг. Үүнд сурах бичгийн хангамж, хүрэлцээгүй байдал, багш нарын мэдлэг чадвар, сургалтын тогтолцоо нөлөөлж байна. Баян-Өлгий аймагт 43 сургууль байдаг ч, сурах бичгийн хүртээмж нийт сурагчдын 30 хувьд л хүрэлцэж байна. Сургуульд өдөрт 1-2 цаг Казах хэлний хичээл ордог, харин долоо хоногт 4-5 цаг монгол хэлний хичээл ордог. Зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл бол гадаад хэл гэсэн үг. Гадаад хэл үзэх чадамж нь тэр хүүхдэд байхгүй. Үүнийг эсэргүүцэж байна. Монгол хэлийг сайн сурахгүй байгаа асуудал, ЭЕШ-ын үр дүнгийн бурууг ард түмэнд өгөхөөс илүү засаглалтай холбож хэлж болох юм. Монгол хүүхдүүд нэгдүгээр ангиасаа гадаад хэл үзэж эхэлдэггүйтэй адил. Тиймээс шинжлэх ухаанч байдлаар шийдвэр гаргасан эсэх үндэслэлд нь тайлбар хийхийг БШУ-ны сайд Л.Энх-амгалангаас хүсэж байна.” гэсэн юм.
Тухайн мэдэгдлийн дараа иргэд талцаж, бухимдсан. Тэгвэл тэрбээр энэ тухай: Хэвлэлийн бага хурал хийсэн хүн би ганцаараа үзэл бодлоо илэрхийсэн. Харин бөөнөөрөө аймар муухайгаар Казакстан руу зайл гээд нийт Казакууд руу дайрах юм аа. Энэ юу юм. Үзэн ядалт уу” гэв.
Б.БАЯРТ
Зүгээр нэг үзэл бодлоо хэлээгүй шдээ. Тэмцэнэ нтр гээ биздээ. Тэгээд ч шууд чамайг зайл гээгүй байх, коммент хэсэгт хэрэлдэж буй хасаг монгол хоооондоо янз бүрийн юм яриа биз. Юун ч эмзэг юмбдээ
Хэл соёлын асуудал бол тоглоом биш шүү залуу минь…Монголчууд хэзээнээсээ үндэсний цөөнхүүдээ хавчиж гадуурхаж байгаагүй ард түмэн.Тиймдээ ч бид хаяа дэрлэн хамт өчнөөн жил амьдарч байгаа. Шашин соёлыг чинь хэн ч үгүйсгээгүй. Тэр байтугай Наурызын баяр , бүргэдийн баяр гээд Казакуудтай холбоотой олон зүйл бидний юм шиг нийтэд чөлөөтэй сурталчилагдан танигдсаар байгаа. Та нарыг хэлээрээ ярьж болохгүй гэж хэлээгүй байх. Нэгэнт Монголын хуулиар ахуй амьдралаа зохицуулж Монголын нэрээр дэлхийд яваа бол нийтийг хамарсан хуулиа хүндэтгэх л үүрэгтэй.Энэ бол гадуурхал хавчилт биш ээ залуу минь. Үнэндээ Баян-Өлгийгөөс Монголоор ярьж ч чадахгүй Казак хүүхдүүд оюутан болж ирээл 4 жил хагас хугас сураад цаашлаад төрийн алба Монголыг төлөөлөх нэр нүүр бүхий албанд явж байгааг бид бүгд харж л байгаа. Монгол дотроо янз бүр байж болох ч Монголоосоо гараад бол Монгол гэдэг ганцхан хэл соёлоор танигдах нь зөв. Тэгэхгүй бол нэгдмэл улс гэж байх хэрэггүй шүү дээ. Чи ингэж адгаж ямаан омог гаргахын оронд ахмад буурлуудтайгаа зөвшилц. Тэднээсээ үг сонс. Ястан болгон миний ч юм миний ч соёл гээд байвал нэгдмэл улс задарч тал талаасаа их гүрнүүдийн хоол болоод дуусна. Энэ бол чиний ярьж байгаагаас ч хэдэн мянга дахин хэцүү үйл явдал шүү. Хойшид уйлах зовлонг өнөөдөр битгий өдөө. Монгол шиг ястануудынхаа соёлыг хүлээн зөвшөөрдөг чөлөөт улс хаана ч байхгүй. Хаяанд чинь байгаа Хятад Орос болон бусад барууны колончилогч орнууд яаж бага буурай үндэстэн ястануудаа хавчиж устгаж байгааг сонсоогүй хараагүй бол судал. Ийм сэдвээр хамаагүй ингэж ярьж болдоггүй юм дүү минь.
Бид арайч хятад орос шиг болж чадахгүй л байх.
Засгийн газрын эсрэг тэмцэнэ гэж л хэлсэн дээ төрийн албан ёсны хэлээр хичээл орох нь зөв