АН: Парламентын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-нд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, ЕНБД Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь нар Ардчилсан намын XIV их хурал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн УИХ дахь АН-ын бүлэгтэй холбоотой өргөн барьсан хууль болон Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

“Парламентын гишүүдийн тоо давжаа гэж боддог. Хүн амын тоо нэмэгдэж байгаа учраас, мөн хоёр хөршийн геополитикийн үүднээс гишүүдийн тоог нэмэх нь зөв. Гэхдээ улс төрийн намуудыг Үндсэн хуулиар төлөвшүүлэх шаардлагатай. Намуудын үзэл баримтлал өөр байж болох ч дүрэм нь нэг байх хэрэгтэй”

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *