Рио Тинто нийгмийн хариуцлагын паркийн баруун жигүүрийг бүрэн засварлажээ
Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу Хүүхдийн паркийн баруун жигүүр засварлагдсан байна. Рио Тинто Монгол компани нийгмийн хариуцлагын хүрээнд 10.2 га газрыг ногоон байгууламж болгож, цоо шинээр шинэчлэн тохижуулжээ.
Паркийн Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10.2 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж болгон сэргээн засварласан байна.
Нийслэлийн зүрхэнд бүтээн байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгийнхээ үүд хаалгыг өнөөдрөөс нээж байна. Ногоон цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил хоёр жилийн турш үргэлжилсэн юм.