Чингис хаан банк Нийгмийн даатгалын сангийн 95 тэрбумын өрөө төлөөгүй
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангуудын Чингис Хаан, Капитал банк дахь хөрөнгийн асуудлаарх тайлан, мэдээлэлтэй танилцлаа.
Чингис хаан банк 2019 оны аравдугаар сараас нийгмийн даатгалын төлбөр тооцоог гүйцэтгэж чадахгүй болсон тул Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны есдүгээр сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Тус шүүх 2020 оны аравдугаар сард нэхэмжлэлийг бүрэн хангаж, Чингис хаан банкнаас 101.7 тэрбум төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдүүлсэн. Үүнээс тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийтдээ 6.57 тэрбум төгрөг төлөгдөж, 95.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.