Капитал банк Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум өрнийхөө 35 тэрбумыг нь л төлжээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангуудын Чингис Хаан, Капитал банк дахь хөрөнгийн асуудлаарх тайлан, мэдээлэлтэй танилцлаа.

 Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн болон Чингис Хаан банкинд байгаа Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонсов. Мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцууллаа.

Капитал банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн 104.2 тэрбум төгрөгөөс 2023 оны тавдугаар сарын 25-ны байдлаар 35.2 тэрбум төгрөгийг барагдуулж, 69 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж.

Эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлөөр хөрөнгөөр хүлээн авсан авлагаас 8.4 тэрбум төгрөгийн 33 хөрөнгийг 8.6 тэрбум төгрөгөөр борлуулж, 16.6 тэрбум төгрөгийн 45 хөрөнгө үлдсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *