Ерөнхий сайд “Херо”-гийн 50 хувь, “Хүлэг контент”-ийн 100 хувийг эзэмшдэг

УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж, жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан нийтэд мэдээлдэг хуультай. Үүний дагуу УИХ-ын гишүүдийн хөрөнгийн мэдээллийг АТГ-аас мягмар гарагт нээлттэй болгов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийн орлого 249  сая төгрөг,гэр бүлийн орлого 15 сая төгрөг байна. Тэрбээр 364 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, 30 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Highlander маркийн нэг машинтай.Мөн 67 саяын үнэт эдлэл, 26 саяын хадгаламжтай. 64 сая төгрөгийг бэлнээр хадгалдаг аж.

Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: “Херо энтэртайнмент групп” ХХК-ийн 50 хувь, “Хүлэг контент” ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг.  “Херо энтэртайнмент групп” ХХК-ийн 50 хувийг нь түүний ах Бат-Өлзийгийн Баатар эзэмшдэг.

Харин Хүлэг контент” компанийн захирал болоод эцсийн өмчлөгчөөр Ерөнхий сайдын гэргий Болдын Туул бүртгэлтэй байна. Тус компани нь Пи Ар, стратегийн судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *