|

Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийн тухай ХЭН ЮУ ХЭЛЖ БАЙВ

УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ёсчилсон. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн нийт 19 зүйлийн 36 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас үйлчилж эхэлсэн билээ. Тэгвэл эл нэмэлт өөрчлөлтийн үеэр хэн юу гэж байв?

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: Улс төрийн нам байгуулах босго гишүүдийн тооны босгын асуудлаар бол улс төрийн олон намын гарын үсэгтэй эсэргүүцсэн бичиг ирсэн. Сонгуулийн тогтолцоог холимгоор явуулахыг, явуул гэдэг бас ийм бичиг ирсэн. Иймэрхүү маягтай улс төрийн нам, төрийн тэргүүн болоод улс төрийн намуудтай хийсэн зөвшилцөөний нөхцөл байдал бол дүр зураг нь бол ийм байна.

2019.08.28-ний өдрийн УИХ-ын чуулганы тэмдэглэл, Хуудас 51

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Энэ давхар дээл бол өнгөрсөн хоёр, гурван жилийн хэлэлцүүлгийн хугацаанд хамгийн их ард иргэдээс дэмжигдсэн. Манай хэлэлцүүлэг, хурлууд дээр манай гишүүд хамгийн их дэмжиж ярьж байсан санал. Ямар нэгэн шалтгаанаар ингэж унаж байгаа нь гайхширал төрүүлж байна.

2019.09.06-ны өдрийн УИХ-ын чуулганы тэмдэглэл, Хуудас 29

С.БЯМБАЦОГТ: Мөн дараагийн нэг асуудал бол хуулийг батлахдаа нийт гишүүдийн олонхын саналаар баталдаг байсан бол 2000 оны өөрчлөлтөөр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар өөрчилдөг болчихсон байсан. Үүнийг бас засъя. Хуулийг эцэслэн батлахдаа нийт гишүүдийн олонхын саналаар баталдаг болъё. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 76 гишүүнтэй мөртлөө үндсэндээ 39 гишүүнээр ирц бүрдээд 20 гишүүнээр хууль баталдаг. Байнгын хороон дээр 19 гишүүнээс 10 гишүүнээр ирц бүрдээд үндсэндээ 5 гишүүнээр хуулийг баталдаг иймбайгаад байгаа юм. Энэ маань үндсэндээ бас Их Хурлын гишүүдийн оролцоо хуулийн чанарт их нөлөөлж байна.

2019.06.14-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы тэмдэглэл, хуудас 38

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Яагаад гэхээр бид нарын хувьд ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчтэй. Ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөр дэвшүүлж сонгогддог. Хоёр дахь удаагаа зайлшгүй намаасаа нэр дэвших эрх авахын төлөө сонгогдсон Ерөнхийлөгч бүхэн улс төрждөг. Засгийн газрын ажил руу ордог. Хууль хяналтын байгууллагуудаа хөдөлгөдөг. Ерөнхийлөгч хоёр сонгогддогоос болж өнөөдөр энэ эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал гарч ирсэн нь нууц биш ээ.

2019.08.30 өдрийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан тэмдэглэл

Ч.ХҮРЭЛБААТАР: Энэ хотуудыг ялгахаар хийчихжээ. Зарим хот нь улсын зэрэглэлийн хот гэж байх юм байна. Зарим нь орон нутгийн харьяаллын зэрэглэлийн хот гэж байх юм байна. Хот л бол хот шүү дээ. Монгол Улсынхаахотуудыг энэ улсын зэрэглэлтэй юм, энэ нь орон нутгийн зэрэглэлтэй юм гэж ялгах хэрэг байхгүй шүү дээ.

2019.06.14-ны өдрийн УИХ-ын чуулганы тэмдэглэл, Хуудас 126-128

Л.ЭНХ-АМГАЛАН: Энэ бол ард түмний захиалга. Бид 27 жил суусан шавраасаа гарах хамгийн зөв гарц бол Үндсэн хуулийн өөрчлөлт гэж харж байгаа. Өнгөрсөн хугацаанд 15 Засгийн газар байгуулагдаж, 300 сайд төрсөн байна. Монгол Улс 3.2 сая хүн амтай, 33 улс төрийн намтай. Сонгуулийн насны 2.5 сая хүний 500 мянга нь аль нэг намын харьяалалд байна.Энэ бүх талцал хуваагдлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр арилгах ёстой.

Ikon.mn 2019.06.18

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *