Хүчирхийлүүлж, амиа алдсан 8 настай охины хэргийг өмгөөлөгч Т.Хонгор үнэ төлбөргүй өмгөөлнө

Энэ сарын 28-ны өдөр “Зүүн наран”-д 8 настай хүүхэд бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан юм. Тухайн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгаж буй. Тэгвэл эл хэргийг “Хонгор” партнерс хуулийн фермийн өмгөөлөгч Т.Хонгор үнэ төлбөргүй өмгөөлөхөө мэдэгдэв. Энэ тухай түүнээс тодруулахад:

“Охины хэрэг дээр бид хэдийн ажиллаад эхэлсэн, ар гэртээ холбогдсон” гэх зүйлийг хэлсэн бол талийгаач охины ээжээс тодруулахад “Охины хэрэг дээр ажиллана гээд өмгөөллийн фирм холбогдсон” гэх мэдээллийг өгөв.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *