Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх арга зүйн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэдэх “Гэр бүлд зөвлөгөө өгөх төв”-д нийслэлийн 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн сэтгэл зүйч, мэргэжилтнүүд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гэр бүлийн гишүүдэд зөвлөгөө өгөх арга зүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх явцад гарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх талаар харилцан санал солилцлоо. Тус хэлэлцүүлгийг сар бүр тогтмол зохион байгуулж ажиллах юм.