“Наадах чинь хүүхэд биш” гээд ой зургаан сартай охиныг гадаа орхижээ
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд ой 6 сартай охин хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй нөхцөл байдалтайгаар олдсон талаар бид өмнө нь мэдээлэсэн билээ.
Охиныг зодож гэмтээснийхээ дараа гудамжинд хаяхыг харж, охинд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн иргэнтэй www.neguun.mn сайтын сэтгүүлч уулзаж дараах мэдээллийг авчээ.
Тэрээр, “Би анх удаа Төв аймагт очоод буцаж хот руу гарахаар шөнө 2-3 цагийн үед машиндаа сууж байтал байрны гадаа нэг залуу нүцгэн хүүхдийг гар хөлнөөс нь бариад явж байсан. Идэр есийн хүйтэнд хүүхдээ яагаад нүцгэн авч яваа юм бол гээд гайхаад ажиглаад хараад байтал байрны хажуу талд шидээд явчихсан. Би тэр даруй машинаасаа бууж очоод куртикэндээ хүүхдийг ороож дулаацуулсан.
Охиныг гаргаж хаясан залуу миний хажуугаар өнгөрөхдөө “Наадах чинь хүүхэд биш ээ” гэж хэлээд явсан. Хоёр хацар нь битүү хавдчихсан, энд тэндгүй сийчсэн юм шиг хацар нь зулгараад, уруул, нүд нь хавдаад айчихсан байсан. Дулаан машиндаа оруулаад аргадаад унтуулсан. Дараагаар нь ЦЕГ-т очиж охиныг хүлээлгэж өгсөн. Охины ар гэрээс одоогоор холбогдоогүй байгаа” гэв.
За арай ч тийм юм болоогүй байлгүй дээ Зэрлэг араатан биш шүү дээ