Говь-Алтайн малчин иргэн өнгөрөгч оны 9-р сард 24 адуу, 12-р сард 19 адуугаа хулгайд алджээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын малчин иргэн өнгөрсөн 9-р сард 24 адуугаа, 12-р сард 19 адуугаа хулгайд алджээ.
Сүүлийн 19 адуугаа хайж явсаар Баянхонгорын Бууцагаан суманд айлын хашаанд нядалгаанд орж байхад нь газар дээр нь барихад 5 адууг нь нядалсан, 14 адууг нь хашчихсан байжээ. Газар дээрээ баригдсан этгээд Бууцагаан сумын харьяат бөгөөд Есөнбулаг сумын хоёр иргэн тухайн адуунуудыг сумаасаа гаргаж өгсөн гэдгийг адууны эзэнд хэлсэн байна.
Хулгайн эх сурвалж баригдсан учраас хэргийг цааш хөөхөд бусад адуу нь олдох боломжтой, мөн нутгийнх нь ямар хоёр хүн гаргаж өгсөн зэргийг олох боломжтой боловч Есөнбулагийн цагдаа нар ямар ч үйлдэл хийхгүй, газар дээрээ баригдсан этгээдийг хорихгүй байгаад бухимдаж, хаана хандах учраа олохгүй яваа аж.