Архангай аймагт Чулуутын хавцлаас унаж, амь насаа алджээ

Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан 30 настай эрэгтэй “Чулуут” хавцлаас хөл алдан унаж, амь насаа алджээ. Энэ тухай дуудлага 07 дугаар сарын 27-ны 23:05 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 07 дугаар сарын 28-ны 06:24 цагт “Чулуут”-ын хавцлаас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *