|

Сүүн хүчлийн бактери буюу пробиотик судлаачдын олон улсын хурал болно

Сүүн хүчлийн бактери буюу пробиотик судлаачдын Азийн холбооны олон улсын 13 дугаар бага хурлыг наймдугаар сарын 17-18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн хүрээлэнгээс санаачлан зохион байгуулах тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд 12 орны 70 гаруй тэргүүлэх эрдэмтэн, судлаачид оролцож, үндсэн болон салбар таван симпозиумд преобиотикийн талаар илтгэл хэлэлцүүлэх юм. Мөн мэдлэг туршлага, хэрэглээний шийдэл, цаашдын хөгжлийн  гарц чиг хандлагын талаар санал, солилцох юм.

Сүүлийн үед биологийн ашигтай сүүн хүчлийн бактери агуулсан пробиотикийн хэрэглээг дэлхий нийтэд эрэлттэй байна. Мөн энэ чиглэлийн судалгаа, үйлдвэрлэл эрчимжээд байна. Монголын зарим уламжлалт идээ буюу айраг, тараг, хоормог зэргийн хөрөнгийн үндсэн агууламж болсон сүүн хүчлийн бактерийг пробиотикийн хэрэглээнд өргөн ашигладаг.  Тиймээс  тухайн аргыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хүрээнд таниулж, олон улсын түвшинд гарах боломж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *