ҮЙЛ ЯВДАЛ: Монголын их соён гэгээрүүлэгч В.Инжинашийн 185 жилийн ойн хурал болно
Наймдугаар сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
09.30 цагт: МУИС-ийн I байранд: “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал ба өнөө” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. Энэ хүрээнд:
Монголын их соён гэгээрүүлэгч В.Инжинашийн 185 жилийн ойн хурал,
Монгол-Японы уран зохиолын нийгэмлэгийн 2023 оны Улаанбаатарын хурал,
“Монгол туургатны уран зохиолын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” форум тус тус болно.
Уран зургийн галерейд: “Дэлхийн гоо үзэсгэлэн, хил хязгаар товчлолууд” Монгол Улс-БНХАУ-ын соёлын солилцооны үзэсгэлэн” нээгдээд байна.
“Бүс ба зам” санаачилгын 10 жилийн ойг тохиолдуулан Хятадын Үйлчилгээний худалдааны нийгэмлэгийн Олон улсын солилцооны ажлын хороо Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Хятадын 20 орчим уран бүтээлч Монгол улсад зочлон үзэсгэлэнгээ гаргаад байна.
-Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. Нэгдүгээр шатны бүртгэл энэ сарын 20-нд хаагдана. Бүртгэлийн мэдээллийг эцэг, эхчүүдэд 8-р сарын 21-25-нд илгээнэ.
-“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох орнуудын тамирчин, дасгалжуулагч, Үндэсний Олимпын хороодын төлөөлөгчдийг угтан авч байна.
-“Чингис хаан”-ы музейд: “Солонгос улсаас бүртгэгдсэн Дэлхийн соёлын өв болох Пэгжээгийн түүхэн дурсгалт газар” гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжилж байна. Үзэсгэлэн 8-р сарын 31 хүртэл гарна.