ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 21

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.9.5, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 06.15-19.27
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн. үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *