Драгоны түрээслэгчид: “Номин“ агуулахад сард 30 саяын түрээс төлөх гэрээг эсэргүүцэж байна
ЗТХ-ийн сайд С.Бямбацогтыг АТГ-т шалгуулахаар болсон талаараа Драгон худалдааны төвд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Түрээслэгчдийн төлөөлөл “Драгон худалдааны төвд 2000 түрээслэгч бий. Тэдний ард тээвэрчид гээд 2000-аад хүний амьдрал ЗТХ-ийн сайдын гаргасан шийдвэрээс болж, амьдрах нөхцөлгүй боллоо. Бид авто вокзалыг дагаж амьдрал ахуйгаа авч явдаг жижиг бизнес эрхлэгчид. Сайд С.Бямбацогт огцом шийдвэр гаргаж, бидэнд сануулалгүй авто вокзалыг нүүлгэсэн. Уг шийдвэр нь тендер зарлаагүй, Номингийн агуулах руу нүүлгэх шийдвэр гаргасан .Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр АТҮТ-ийн даргын хоёр төрлийн гэрээ гарч ирсэн. Нэгт, АТҮТ-ийг Ариг банканд байрлах Номин реалтор компанийн байранд 47.3 сая төгрөгийн түрээсээр оруулсан.Хоёрдугаарт Драгон төвд байсан авто вокзалыг 10 буудлын Номин агуулах руу нүүлгэсэн гэрээ. Энэ нь сарын 30 сая төгрөгийн түрээс төлөхөөр тохиролцсон байна.Энэ нь нэг компанийг дэмжсэн үйл ажиллагаа болж байна, энэ мөнгөөрөө цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга барьж болно.Авто вокзал байргүй биш байртай байсан. Энэ асуудлыг шалгуулах шаардлагыг АТГ-т хүлээлгэн өгч байна” гэв.