“13 настай охин бусдад хүчиндүүлсэн талаар худал мэдээлэл өгсөн нь тогтоогдсон”

“13 настай охин хүчиндүүлсэн хэргийг цагдаа шалгалгүй тохиролцчих гэжээ” гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд гараад буй.

Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад “2023 оны тавдугаар сард Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 13 настай хүүхэд бусдад хүчиндүүлсэн гэх гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй. Цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар иргэн “С” нь 13 настай охингүй /насанд хүрсэн 1 хүүхэдтэй/, хэвлэл, мэдээллийн байгууллагад ярилцлага өгөхдөө өөрийн нэрийг “Оюунаа” гэж худал танилцуулан “13 настай Ц гэх охин нь бусдад хүчиндүүлсэн” талаар худал мэдээлэл өгсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна” гэв.

Олон нийтийн цахим сүлжээнд эх сурвалж тодорхойгүй, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *