Н.Учрал: Манай улсын цахим шилжилтийг олон улсын байгууллага өндрөөр үнэлсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Эстони улсад зохион байгуулагдсан “Нээлттэй засаглалын түншлэл” дээд хэмжээний уулзалтаар Монгол Улс цахим шилжилтэд манлайлж, авлигын эсрэг ил тод ажиллаж байгаа улс орноор шалгарсан тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нээлттэй засаглалын түншлэл дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Эстони улсад зохион байгуулагдсан.

Энэхүү уулзалтад 70 гаруй улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Харилцаа холбооны сайд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон байдаг.

Нээлттэй засаглалын түншлэл байгууллагад дэлхийн 70 гаруй улс орон гишүүнчлэлтэй. Уулзалтаар цахим шилжилтэд манлайлж, авлигын эсрэг ил тод ажиллаж байгаа улс орныг зарлаж, Засгийн газрын үйл ажиллагааг үнэлж дүгнэн хүндэт өргөмжлөл гардуулдаг уламжлалтай.

Хөндлөнгийн үнэлгээ хийсний дагуу “Нээлттэй засаглалын түншлэл” дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийг хүндэт өргөмжлөлөөр шагнаж, цахим шилжилтэд өндөр хувь нэмрээ оруулж байгааг бодитоор үнэлсэн

Энэ бол бол И-Монголиа платформыг хэрэглэж байгаа 1.6 сая хэрэглэгч, тоон гарын үсэг хэрэглэж буй 800 мянган иргэний хамтын шагнал юм. Ирээдүйд хийх ажил үйлсийн хариуцлага гэж харж байгаа”  гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *