Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн үнэлгээний судалгааг зохион байгуулах сургалт боллоо
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөр, арга хэмжээний санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдэд зориулсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээний судалгаа”-ны мэдээллийг цуглуулах, судалгааны багийн гишүүдийн сургалт, семинар 2023 оны 08 сарын 16-18-ны өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хурлын танхимд боллоо. Уг сургалтанд 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан 30 мэргэжилтэнг хамруулсан. Энэхүү сургалтын зорилго нь судалгааны багт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг хүссэн иргэдийг уг судалгааны арга зүйн онцлогтой уялдуулан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, нэгдсэн удирдамжтай болгоход оршино.
Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээний судалгаа”-гаар гарсан үр дүн, тайлан нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар болон бодлого боловсруулагч нарыг мэдээллээр хангах юм.