ӨНӨӨДӨР: “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөг болно

 Есдүгээр сарын 28-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.10-10.00 цагт: “Интерном”-ын кафед: “Тогтвортой хөгжлийн боловсролын чиг хандлага, шинэчлэл” сэдэвт сэтгүүлчдийн цуврал сургалт болно

10.00-18.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Стандарт, хэмжил зүйн байгууллагын 100 жилийн ойн хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газар хамтран “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөгийг зохион байгуулна.

10.00-13.00 цагт: АТГ-ын олон нийтийн хурлын танхимд: Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөрт зориулсан хэлэлцүүлгийг “Глоб Интернэшнл” төв, Mongolian National Commission for UNESCO, АТГ хамтран зохион байгуулна.

11.00 цагт: Төрийн ордонд: АН-ын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн талаар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Жаргалан, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нар мэдээлэл хийнэ. Утас: 9922-1368

11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төв”-д: Орон сууц захиалсан иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирч байгаа талаар “САЙН” нам болон Орон сууц захиалагч иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.

-“Мишээл Экспо” төвд: “Улаанбаатар Түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн нээгдэнэ. МҮХАҮТ, НЗДТГ, Нийслэлийн бизнес инноваци хөгжлийн газраас хамтран зохион байгуулж буй үзэсгэлэнд ОХУ, Беларусь, БНХАУ-ын ААН-үүдийн төлөөлөл оролцож байна.

-“Монгол-Хятадын найрамдлын өдрүүд” Улаанбаатар хот болон Дорнод, Архангай аймагт үргэлжилж байна.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *