|

Олон улсад тамхидалтын түвшин буурч байгаа ч ядуу буурай улсуудад эсрэгээрээ өндөр байна

Янжуур тамхины хэрэглээ дэлхийн улсуудад 20-р зууны эхэн үеэс дунд үе хүртэл асар хурдацтайгаар өсч, 1990 он гэхэд оргил үедээ хүрсэн байдаг. Хэрэглээг дагасан өвчлөл, нас баралт ч өндөр байсан төдийгүй 2000 оноос хойш дэлхийн баян чинээлэг улсууд тамхидалтын түвшнээ буулгах тал дээр дорвитой арга хэмжээнүүдийг авсаар байна.

Харин сүүлийн 10 жилд дэлхий даяар тамхидалт багасах чиг хандлагатай байгаа төдийгүй урьд жилүүдийнхээс хамгийн доод түвшиндээ хүрчээ.

Шинэ Зеланд улсын хувьд “Тамхигүй улс – 2025” хөтөлбөрийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлснээр шинээр төрсөн болон 2009 оноос хойш төрсөн хэн ч болов янжуур тамхи худалдан авах боломжгүй байдлаар хуульд оруулжээ. Хөтөлбөр эхэлснээс хойш тус улсад тамхидалтын түвшин 2011 онтой харьцуулахад 2 дахин бага буюу 8%-д хүрсэн байна.

Мөн АНУ-д 2011 онд 44 сая идэвхитэй янжуур тамхи хэрэглэгч байсан бол энэ тоо 2023 он гэхэд 17 саяар буурч тамхидалтын түвшин 11% болсон байна.

Англи улсын хувьд одоогоор тамхидалтын түвшин 12% байгаа ба 2030 он гэхэд 5% буюу түүнээс доош түвшинд хүрэх зорилтыг Засгийн Газрын зүгээс тавьжээ.

Тамхидалтын түвшин хөгжил өндөр орнуудад тогтмол буух хандлагатай байгаагийн нэг гол хүчин зүйл бол янжуур тамхины хор хөнөөлийг бууруулж чадах орлуулах бүтээгдэхүүн хэрэглэхийг тухайн улсуудын Засгийн газраас нь санал болгож байгаа явдал юм.

АНУ-ын Хүнс ба Эмийн зохицуулалтын агентлаг /FDA/-ийн Тамхин бүтээгдэхүүн хариуцсан дарга Брайн Кинг хэлэхдээ: Тамхидалтыг бууруулах арга зам бол цахилгаан болон халаадаг тамхи мөн” гэж мэдэгдсэн бол Өвчин судлалын нийгэмлэгээс цахилгаан тамхи нь янжууртай харьцуулахад 95%-ийн хор хөнөөл багатай гэсэн дүгнэлтэд санал нийлжээ.

Мөн Английн засгийн газар янжуур тамхи хэрэглэгчдийн тоог багасгах зорилгоор 1 сая ширхэг цахилгаан тамхи үнэ төлбөргүй тараах хөтөлбөрийг энэ оны эцсээр эхлүүлж байгааг зарласан байна.

Шинэ Зеланд улсын Засгийн газраас тамхигүй үндэстэн болох зорилго биелэхэд ойрхон байгааг мэдэгдэж албан ёсны эх сурвалжуудаар цахилгаан тамхи хэрэглэж янжуур тамхинаас татгалзахыг уриалсан байна.
Швед, Япон, Канад, Герман зэрэг улсууд ч мөн тамхидалтын түвшинг бууруулах гол нөлөө бол никотины хэрэглээг аажмаар багасгах юм гэдэг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн юм.

Харин Монгол улсад тамхидалтын түвшин 27%-тай байгаа бөгөөд 2 эрэгтэй тутмын нэг нь янжуур тамхи хэрэглэгэдэг гэдэг судалгааг ДЭМБ-аас гаргажээ.

Эх сурвалж: https://www.health.govt.nz/our-work/preventative-health-wellness/smokefree-2025/smokefree-aotearoa-2025-action-plan/about-smokefree-aotearoa-2025-action-plan

https://filtermag.org/vaping-smoking-uk/

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *