Өглөөний Зөвлөгөө: Сэтгэл санааг тань дэмжих 6 дадал зуршил

Та өмнө нь эрт унтаж, эрт сэрээд, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллох тухай бодож үзсэн үү? Мэдээж энэ бүхэн таны бие махбодын эрүүл мэндэд тустай ч сэтгэл санааны эрүүл энх байдлынхаа төлөө та юу хийж чадах вэ?

Сэтгэл зүйн эрүүл байдал бол бие махбодын эрүүл хэв шинжтэй яг адил зэрэгт тавигдах шаардлагатай зүйл юм. Учир нь энэ хоёр нэг нэгэндээ маш их нөлөө үзүүлж байдаг тул та хичнээн дасгал хөдөлгөөн хийсэн ч гутранги сэтгэл зүйн байдал бие махбодыг тань сульдааж чадах нь байна.

Тиймээс та бүхэнд өнөөдрөөс хэргэжүүлж ч болох 6 эрүүл дадал зуршлыг толилуулж байна. Сэтгэл зүйн эрүүл мэндээ хайрлая.

Сэтгэл хөдлөлөө хааяа нэг сул тавих

Эцэг эх, гэр бүл, найз нөхөд гээд бид нийгмийн харилцаанд өдөр шөнөгүй орж, бусадтай зохицож амьдардаг. Энэ хугацаандаа бид ямар нэгэн сэтгэл хөдлөл мэдэрч, түүндээ өөрийгөө захируулахгүйн тулд тэмцэж, нууж явах үе олон бий. Гэвч энэ нь таныг дотроо сэтгэл хөдлөлөө буглатал хадагалаж, зүрх сэтгэлээ өвтгөхөд хүргэх аюултай. Яагаад хааяа ч гэсэн өөрийн сэтгэл хөдлөлдөө удирдуулж, бусдад түүнийгээ ил гарган илэрхийлж болохгүй гэж?

 Өөрийн итгэл үнэмшил, найдлагатаа итгэ

Ямар нэгэн шашин шүтлэгээс гадна өөрийн хүсэж явдаг хүсэл мөрөөдөл, зорилго, түүнд хүрэх боломжит арга замуудад итгэснээр та бодит байдлыг илүү ойроос олж харж, хийх үйлдэл, хэлэх үгээ урьдаас тод томруунаар мэддэг болох чадварыг суралцана. Мэдээж энэ бүхэн таны сэтгэл зүйн эрүүл мэндэд шууд эерэг нөлөөтэй.

Шинжлэх ухаанч хандлагатай бай

Бодит байдалтай дан ганц итгэл үнэмшил, зөн совингийн заагаар бус шууд утгаар, шинжлэх ухаанч хандаж, эвлэрнэ гэдэг таны сэтгэл зүйн нөхцөл байдлыг аливаад тайван, хүлээцтэй, тогтвортой болгож өгдөг. Жишээ нь та сэтгэл хөдлөлөө хүчтэй мэдэрч, түүндээ эзэмдүүлэх явцдаа өөртөө бодит дүгнэлт хийж, илүү анзааргатай хандсанаар удирдах, хянах боломжоо тэлж байна гэсэн үг.

Бусдад болон өөртөө шугам тат

Хамгааллын зорилготой, сэтгэл зүйн шугам татсанаар та хэтэрч болох зааг хязгаараа улам сайн танин мэдэж, өөртөө болон бусдад хор хөнөөл учруулалгүй байрандаа үлдэх боломжтой. Бусдын танд хандах хандлагыг зааглан тогтоож, өөрийн сэтгэл зүйгээ хамгаалах нь ч мөн бусдад болон танд ашигтай.

Алдаа дутагдлаа 100 хувь өөртөө хүлээн зөвшөөрөх

Бусдад хийсэн тоогүй үйлдэл, хариуцлага алдсан алдаа дутагдал, санаандгүй гаргасан бодлогогүй үйлдлүүд зэргээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч, тухайн цаг үедээ өөрийн алдаагаа ухамсарлах нь таныг илүү гэмш эсхүл гэмшилдээ шаналан удаан хугацаанд амьдар гэсэн үг биш билээ. Энэ нь одоо цаг үеийн асуудлыг илүү амарчилсан, алдаа дутагдлаасаа дахин суралцах боломжийг олгосон нэг төрлийн өөртөө хийж болох хамгийн энэрэнгүй үйлдэл юм.

Сошиалд зарцуулж буй цагаа тана

Та шөнийн хугасалж, өглөө эртлэн сэрсэн ч орноосоо босолгүй цахим орчноор зорчдог юм биш биз? Тэгвэл энэ бүхэн таны сэтгэл зүйн эрүүл мэндэд маш их хор хөнөөлтэй. Мэдээллийн эрин үед амьдарч буй бид төдий хэмжээгээрээ их мэдээлэл хүртэж, тархиа ачааллуулснаар стресс, ядралын бодис биеэс тань улам их ялгардаг байна. Мэдээ эерэг ч бай сөрөг ч бай хүлээн авагчаа үргэлж ачааллуулж байдаг гэнэ.

Эх Сурвалж: psych2go YouTube channel

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *