ӨНӨӨДӨР: Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно
Аравдугаар сарын 10-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах (Зайсанд) төвд: “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийн тайланг Ерөнхийлөгчид хүргүүлэх ажлын хүрээнд амлалт авсан байгууллагуудтай мэдээлэл солилцох уулзалт болно. Утас: 8017-1854.
09.00 цагт: Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд: Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно.
11.00 цагт: ЭМЯ-нд: “Сэтгэцийн эрүүл мэнд-2023” эрдэм шинжилгээний олон улсын хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриан дор зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 8911-9482.
-“Шангри-Ла” зочид бууудалд: “Mining week-2023” чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж, “Хариуцлагатай уул уурхай”-н хэлэлцүүлгүүд болно.
-ХААИС-д: “Байгальд түшиглэсэн ландшафтын архитектур төлөвлөлтийн орон зайн шийдэл” үзэсгэлэн нээгдэнэ.
-Оросын соёл, шинжлэх ухааны төвд: ОХУ-ын Буриад улсын “Ульгэр” хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Дууч манжин” хүүхдийн жүжгийг толилуулна.