ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.10.10, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 26
  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.03-18.15
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
  • Суудал: Уул

Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments