СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өвөрхангай аймгаас алга болсон гурван настай хүүг гэрээс нь 7 км-ийн цаанаас олжээ

Өвөрхангай аймгийн Уянга сумаас алга болсон гурван настай хүүхдийг эсэн мэнд олсон тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, тавдугаар сарын 15-ны өдрийн 17:30 цагийн орчим гурван настай эрэгтэй Ц нь гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон юм.

Улмаар тус сумын Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд С /3 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хүүг тус багийн “Уст толгой” гэдэг газар буюу гэрээс нь хойд зүгт 7 км-аас эсэн мэнд олжээ.

Б.БАЯРТ

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *