ӨНӨӨДӨР: Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022″ үзэсгэлэн худалдаа эхэлнэ

 Зургаадугаар сарын 24-нд болох үйл явдлын тойм:

9.30 цагт Эрүүл мэндийн яаманд “SOS Medica Mongolia” эмнэлэг SARS CoV-2 вирусний халдварыг илрүүлэх PCR оношлуур хандивлана.

9.30 цагт ХХААХҮЯ-нд Франц улстай мал аж ахуйн салбарт хамтран ажиллах бизнес уулзалт болно.

9.30 цагт ДХИС-ийн Багшийн хөгжлийн төвд “Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр”-ийг тохиолдуулан эрүүдэн шүүхийн эсрэг хууль эрх зүйн орчинг сайжруулах, эрүү шүүлттэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг болно. Утас: 99051914

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022″ үзэсгэлэн худалдаа эхэлнэ.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаараа мэдээлнэ.

12.00 цагт Хуульчдын талбайд иргэдэд хууль зүйн зөвлөгөө, хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдод мэдээлэл өгөх “Хуульчдын өдөрлөг” болно.

17.00 цагт Шарга морьт зуслангийн замд ЗТХЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКАхамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд хөндлөн хагаралд тэсвэртэй замын туршилтын ажлыг гүйцэтгэнэ. Утас: 99277766

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments