“767 чингэлгийг улсын хилээр оруулж ирсэнэнээс 60 орчим хувийг барилгын материал эзэлж байна”

Замын-Үүдийн ачаа тээврийн үйл явцын талаар цаг үеийн мэдээллийг Зам тээвэр, хөгжлийн яамнаас танилцууллаа.

ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Гаалийн цэг өглөө 08.00-00.00 цаг хүртэл ажиллаж байна. Ачаа хүлээн авч байгаа хүмүүс оройны 17.00 цагийн үеэс эхлэн оволзоод эхэлдэг. Өглөө 08.00-аас 17.00 цаг хүртэл маш сийрэг байгаа. Хүн бүрийн оролцоо ачаа тээвэрлэлтийг чухал болохыг онцолж байна.

Гаалийн хяналтын талбай нь 40 тоннын 80 чингэлэг багтаах боломжтой. Түгээлтийн чингэлэг 40 тоннын 40 чингэлэг багтаах боломжтой. Тийм учраас талбайн зохион байгуулалттай холбоотойгоор гаалийн үйл ажиллагаа, түгээлтийн үйл ажиллагааг уялдуулах шаардлагатай байна.Өнөөдрийн байдлаар 767 чингэлгийг улсын хилээр оруулж ирсэн. Орж ирж байгаа барааны 60 орчим хувийг барилгын материал эзэлж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *