ҮЙЛ ЯВДАЛ: БНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын айлчлал үргэлжилнэ

2024 оны хоёрдугаар сарын  8-ны  өдөр  болох зарим үйл явдлын мэдээлэл 

-ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын манай улсад хийж буй айлчлал үргэлжилнэ.

10.00 цагт: Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаар тогтоох  шийдвэрийг эсэргүүцэж “Эко авто машин импортлогчдын холбоо”-ноос НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд шаардлагыг хүргүүлнэ. Утас:8811-1055

 11.30-14.00 цагт: “Алтан гадас” ресторанд Халх голын байлдаанд сувилагчаар ажиллаж байсан, 100 настай ахмад дайчин Д.Чимэдцэрэнд хүндэтгэл үзүүлнэ. Утас: 9909-9702

12.00 цагт: Улсын II төв эмнэлэгт: Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх автомашинуудыг хүлээлгэн өгнө. Эрүүл мэндийн сайд болон Япон улсын Элчин сайд, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч нар оролцоно. Бүх төрлийн үзлэг, оношилгоо хийх боломжтой явуулын амбулатори эдгээр автомашинаар алслагдсан нутагт иргэдийг эрт илрүүлэгт хамруулах юм. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060

14.00 цагт: Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурлаар нийгэм, эдийн засгийн статистик тоон мэдээлэл танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

-Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн багш нарын 13 дахь жилдээ зохион байгуулж буй “ART & CRAFT” шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.

-Монголын Үндэсний музейд “МОНГОЛ ЦАГААН САР” тусгай үзэсгэлэн гарч байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments