Цахим шуудангийнхаа спам хавтсыг шалгатал сугалаанд 3 сая доллар хожсоноо мэджээ

АНУ-ын иргэн Лора Спийрс цахим шуудангийнхаа спам хавтсаа шалгатал сугалаанд 3 сая доллар /8.5 тэрбум төгрөг/ хожсоноо мэджээ. 55 настай Спийрс Mega Millions-ын тасалбарыг цахимаар худалдаж авсан байна.

“Хүнээс ирсэн имэйл маань алга болчихсон учраас цахим шуудангийнхаа спам хавтсыг шалгасан юм. Тэгтэл би сугалаанд хожсоноо мэдсэн. Уншсан зүйлдээ итгэж ядаад цахим шуудан дахь мессежийг баталгаажуулахын тулд сугалааны бүртгэлтэй хаяг руугаа нэвтэрч үзсэн” гэжээ.

 

Тэрээр цагаасаа эрт тэтгэвэрт гарахаар төлөвлөж байгаа бөгөөд ирээдүйд цахим шуудангаа илүү сайн шалгаж байх болно гэв.

Mega Millions сугалааны тасалбарыг АНУ-ын 45 мужид хоёр доллараар худалдаалдаг байна.

Эх сурвалж: ВВС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *