Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллого 70 хувьтай байна
Нийслэлийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогыг зохион байгуулах ажлын тухай мэдээлэл өгөв.
Нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогын ажил зургаадугаар сарын 5-ний байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Дүүргүүд тайлан мэдээгээ зургаадугаар сарын 8-ний дотор эцэслэн ирүүлэх юм. Бүртгэлтэй холбоотой олон асуудал байна. Тухайлбал, нэг хүний нэр дээр олон машин байх, зарж, худалдаалсан тээврийн хэрэгслийн хасалтаа хийлгээгүй зэрэг асуудлууд гарч байна. Тиймээс УБЕГ, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Татварын газар, Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын уялдаа холбоог сайтар хангах хэрэгтэй. Байгууллага бүрд өөрсдийнх нь чиг үүргийн ажлыг өгсөн бөгөөд зургаадугаар сарын 8-нд эцсийн байдлаар гарах хэрэгтэйг сануулав.