Ерөнхий сайд жагсагчдын төлөөлөл болох 15 хүнийг хүлээн уулзахаар болжээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан дөнгөж сая эхэллээ.
Тодруулбал, Засгийн газар төв талбайд болж буй жагсагчдаас тавьж буй шаардлагуудтай холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд болж буй үнийн өсөлтийн эсрэг залуучуудын хийж буй жагсаалд оролцогчидтой уулзаж, тэдний хүсэлтийг шуурхай шийдвэрлэхээр амласан билээ. Энэ хүрээндээ жагсагчдаас тавьж буй авлига, хээл хахуультай холбоотой Эрүүгийн хуулийн тодорхой зарим заалтуудад өөрчлөлт оруулах зэрэг Засгийн газраас нэн яаралтай шийдвэрлэж болохуйц асуудлуудыг хэлэлцэх юм.
Мөн Засгийн газрын ээлжит бус хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдын төлөөлөл болох 15 хүнийг хүлээн уулзахаар болжээ. Энэ үеэр хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах аж.