Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайд заавал биеэр уулзаж авах шаардлагагүй гэж үзжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дөнгөж сая эхэллээ.

Тодруулбал, Засгийн газар төв талбайд болж буй жагсагчдаас тавьж буй шаардлагуудтай холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд болж буй үнийн өсөлтийн эсрэг залуучуудын хийж буй жагсаалд оролцогчидтой уулзаж, тэдний хүсэлтийг шуурхай шийдвэрлэхээр амласан билээ.

Мөн жагсагч залуус Засгийн газрын ээлжит бус хуралдааны өмнө Ерөнхий сайдтай уулзаад шаардлагуудаа нэгтгэж өгсөн тул хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг заавал биеэр уулзаж авах шаардлагагүй гэж үзжээ. Тиймээс ээлжит бус хуралдаан дууссаны дараа ЗГ-аас мэдээлэл хийж танилцуулахаар болсон байна.

Жагсагч залуус давхардсан тоогоор 35 саналыг Засгийн газарт хүргүүлсэн байна.

А.ЭНХЖИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *