“Унадаг дугуйтай Улаанбаатар” хаврын анхны өдөрлөг маргааш эхэлнэ

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, Монголын дугуйн холбоо хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” хаврын анхны өдөрлөгийг маргааш буюу Бямба гарагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Дугуйтай өдөрлөгийн нээлт 12:00 цагт бөгөөд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга нээж үг Ж.Сүхбаатар хэлнэ.

Тус өдөрлөгийн зорилго нь дугуйн замын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, унадаг дугуйгаар зорчигчдыг дэмжих, бүх насныханд дугуйн ач холбогдлыг таниулах, ногоон зээлийн орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй сонголтыг дэмжих, унадаг дугуйн үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааг дэлгэрүүлэхэд чиглэж байгаа юм.

Тус арга хэмжээнд:

Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ

Банкуудын ногоон зээлийн танилцуулга

Дугуйн түрээсийн үйлчилгээ

Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо

Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан

Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө

Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн

Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ

Дугуйн клуб, баг тамирчид, дугуй сонирхогчдын цугларалт болно.

OLYMPUS DIGITAL CAMERA

Нийслэл Улаанбаатар хотын тухайд нийт 72.1 км дугуйн замтай бөгөөд шинээр 23 байршилд 55 км дугуйн замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх нь түгжрэлийг сааруулах хамгийн төгс шийдлийн нэг бөгөөд эрүүл амьдрах, орчин цагийн хотын иргэний эко, аюулгүй унаа юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарчуудын 49.2 хувь нь хувийн машинаар хөдөлгөөнд оролцож байгаа бол 39.3 нь автобус, 6.5 хувь нь явган, 1.2 хувь нь унадаг дугуйгаар зорчдог гэх судалгаа байна.

Унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлж, зорчих зам, дэд бүтцийг сайжруулснаар түгжрэл хотын төвд 12500 машинаар, хотын зах руу 22 мянган машинаар саарах боломжтой тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, хотын зах болон төвийн бүсээс хамаарч түгжрэл 9.1-13 хувиар буурна гэдгийг мэргэжлийнхэн судалжээ.

Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах ач холбогдолтой тус арга хэмжээний үеэр авто машингүй гудамж, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл авах боломжтой юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *